Ааваа
Охин нь таныгаа ямар их санана вэ?
Оройн салхины сэрүүнд нөмрийг чинь үгүйлж
Олны дундаас дулаан үгийг эрж
Орон дотроо хааяа нулимс урсгаж
Охин нь таныгаа ямар их санана вэ?
Ааваа
Зовлонгын салхинд хацраа хайруулж
Зөөлөн харцыг чинь бусдаас горьдож
Зөөлөн дэрээ нулимсаараа мялааж
Охин нь таныгаа ямар их санана вэ?
Ааваа
Мэлмийд минь ухааныг зурдаг
Мэлмэрэхэд минь харцаараа аргаддаг
Алган дээр минь жаргалыг сийлдэг
Амьдын нэгэн шүтээн минь ээ
Охин нь таныгаа ямар их санана вэ?
Таньдаа хурдан очноо
Аавдаа хайртай
Ааваа таньдаа хязгааргүй хайртай
2012 оны 04-р сарын 26 Нийтэлсэн Зоригт Гүндсамба0 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 18
Чамаас би чин үнэнийг л хайсан
2012 оны 04-р сарын 25 Нийтэлсэн Зоригт ГүндсамбаТөгөлдөр сайхан үзэмжийг чамаас би эрээгүй
Төгс ариун үнэнийг л чамаас би эрсэн
Үнэтэй цэнэтэй өглөгийг би чамаас хүсээгүй
Үнэн үнэний дээдийг л би чамаас хүссэн
Өнгөт чамин цэцгийг ч би чамаас горьдохгүй
Өөрийнхөөрөө намайг хайрлах хайрыг чинь л горьдсон
Бодол бодлын чинь дундаас би өөрийгөө хайсан
Хүсэл хүслийн чинь дотроос би өөрийгөө эрсэн
Гайхамшигт сайхан зүсийг би чамаас хайгаагүй
Гарцаагүй чин үнэнийг л сэтгэлээс чинь хайсан
Чамин тансаг бэлэг сэлтийг би чамаас горилоогүй
Чааваас зүгээр л үнэн сэтгэлийг би чамаас горилсон юмаа
Зүүд зүүдний чинь учигаас өөрийгөө би хайсан юм
Зөв буруу дундаас чинь зөвхөн үнэн хайрыг л хайсан юм
Эрж сураад л олдошгүй үнэн сэтгэлийг чамаасаа би эрсэн
Чамаас би чин үнэнийг л хайсан...
Чамин тансагаас ч илүү үнэн сэтгэлийг хайсан...
Чамаас би өөрийгөө л хайсан ...
0 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 17
Чи миний гэгээ
2012 оны 04-р сарын 19 Нийтэлсэн Зоригт ГүндсамбаДурламааргүй байхад дасгаж ижилссэн
Санамааргүй байхад сэтгэлд тодорсон
Саатмааргүй байхад хоргодуулдаг чи минь ямар гэгээн юм бэ?
0 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 26
Ядам хурууныхаа бөгжийг дэрэн дээр минь үлдээгээрэй
2012 оны 03-р сарын 15 Нийтэлсэн Зоригт Гүндсамба
Явдаа хайрт минь яв харсан зүгтээ алх
Яагаад гэж би чамаас шалгаахгүй
Яаралгүй яваад жаргалыг олоорой
Ядам хурууныхаа бөгжийг дэрэн дээр минь үлдээгээрэй
Буцдаа хайрт минь буц эргэж харалгүй алх
Буруутгаж чамайгаа би зэмлэхгүй
Буурал замбуулингийн жамыг яалтай
Бундан зүрхний минь хэлтэрхийг аньсаганд минь үлдээгээрэй
0 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 37
тэнгэр хайр минь
2012 оны 03-р сарын 06 Нийтэлсэн Зоригт ГүндсамбаСэмрэлийн гунигаа хөөн байж би инээсэн ч
Өрөөлийн тэвэрт өөрийг минь умартсан
Чамд би хайртай ч уучлахгүй...
0 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 26
Маргааш л чамайг мартах гэвч
2012 оны 03-р сарын 06 Нийтэлсэн Зоригт ГүндсамбаДурлалын үгсийг чамд л сийлдэгсэн
Маргааш нь дуусдаггүй орчлонд
Маргааш л чамайг мартана гэж өөртөө амалдагсан
Зүүдлэн сэрээд санагалзан үгүйлэхэд
Зүрхний минь нулимс асгарч л байдагсан
Зөндөө хүлээгээд ч ирэхгүйг чинь бодохоор
Зүхмээр санагддаг ч даанч чаддаггүйсэн...
0 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 29
Өөрийг минь өөрөөр минь үлдээгээч гуйя
2012 оны 02-р сарын 11 Нийтэлсэн Зоригт ГүндсамбаӨөрийг минь өөрөөр минь үлдээгээч
0 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 33
Хүлээлт
2012 оны 01-р сарын 14 Нийтэлсэн Зоригт ГүндсамбаСанаанаас хэзээ ч гардаггүй дурсамж минь юмсан чи
Хормын төдий учрал байсан ч хайрласан юм би чамайг
Хэзээ ч ирэхгүй хүнийх болсон ч хүлээсэн юм би чамайг
Чамайг хүлээсэн өдрүүдийн уртыг яалтай
Чиний явсан зүгийн харанхуйг яалтай
Чимээгүйхэн зүрх минь уйлж байсныг яалтай
Чангаар хашгирч чамайг дуудмаар байсныг яалтай
Дурлал гэдгийг сохор гэдгийг мэдэж байсан ч
Дурлаж би өөрийгөө зовоосон
Ирэхгүй гэдгийг чинь мэдсээр байж
Ирэх л юм шиг харуулдсан аньсага минь хөөрхий
Хүнийх болсныг чинь мэдсэн хэрнээ
Хүлээж л байсан итгэл минь хөөрхий
Зүрхэнд минь хайр ундрагасан нандин юмсан чи
Зүүдэнд минь үнсэж аргаддаг ханхүү байсан юмсан чи
Түрхэн зуур учрах тавилан байсан ч итгэсэн би чамд
Түүдэглэн асах сэтгэлийг чинь унрахыг мэдсээр байж хайрласан би чамайг
Хайрандаа халамцсан тэр л өдрүүд
Хүний охины гэнэн сэтгэлд жаргал л байсан
Халуун байсан ч хуурамч энгэрт чинь тэврүүлэхэд
Хөөрхий тэр зүрх баясаж л байсан даа
1 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 51
Зүүдэнд минь ирж аргадаад ч.........
2012 оны 01-р сарын 14 Нийтэлсэн Зоригт ГүндсамбаЗүйдэлгүй уран үгсээр сонорыг минь бүү мялаа
Дандаа үнэнч гэдгийг давтаж битгий хэл
Дахиж алдахгүй гэж дэмий бүү ярь
Зүүдэндээ чамайгаа харж баярладаг байсан би гэнэн байж...
Зүйдэлгүй уран үгсэд чинь уярдаг байсан би тэнэг байж...
Дандаа үнэнч гэдэгт чинь итгэдэг байсан би ухаангүй байж...
Зүүдэнд минь ирж аргадахад чинь гэнэдэхгүй би хэрсүү болж
Зүүдэнд минь ирж аргадаад ч..........
0 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 19
Хайртыг минь бүү хараан зүх...
2012 оны 01-р сарын 14 Нийтэлсэн Зоригт ГүндсамбаХамгийн нандин нь тэр минь байсан юм
Сэтгэл минь хүйт дааж чамаас өмөөрмөөр болох юм
Сэвгүй ариунаар би ганц түүнийг л хайрласан юм
Амрагийг минь бүү үзэн яд найз минь
Анхны хайрын нандин нь түүнд минь үлдсэн юм
Нулимс минь огшин байж чамаас хамгаалах юм
Нуугаад яахав би өөрөөсөө хүртэл өмөөрч хайрласан юм
Алдсан гэвэл тэр худлаа би харамсдаггүй
Андуурсан гэвэл тэр худлаа би хайрласан
Хайртыг минь бүү хараан зүх найз минь найз нь тэр хараал идсэн хүнийг чинь хайрын дээдээр хайрлаж байсан юм....
0 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 24
Би...
2012 оны 01-р сарын 14 Нийтэлсэн Зоригт ГүндсамбаНадад итгэдэг хүмүүсийн төлөө би үнэнч байх болно
Намайг хайрладаг хүмүүсийн төлөө би цэвэр байх болно
Намайг зовоогчдын төлөө би хүчтэй байх болно
Намайг сүрдүүлэгчдийн төлөө би зоригтой байх болно
Би ганцаардсан бүхэнд найз нь байх болно
Би бэлэг гэдгийг мартсан хэн нэгэнд бэлэг өгөх болно
Би сул доройгоо мэдэх учраас даруу байх болно
Би гайхаж, инээж, хайрлаж, өөдөө дэвжмээр байна.
Р.Оюундарь
0 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 21
Уучлаарай өчигдөр минь би чамайг уучилж чадахгүй нь...
2012 оны 01-р сарын 13 Нийтэлсэн Зоригт ГүндсамбаСаяхан мэт санагддаг тэр л мөчүүд
Саваагүй гэнэн насны минь нандин учрал
Салахыг мэдэлгүй мөрөөдлөөрөө жигүүрлэсэн тэр л урт өдрүүд
Санаанд минь дэндүү тод зурайна.
Чамаас өөр хэнийг ч хайхгүй гэсэн тэр л үгс
Чамдаа үүрд үнэнч гэдэг чиний тэр эвлэгхэн хэллэг
Чи л миний ганцхан жаргал гээд л...
Чимэг гоёлгүй ирсэн чи миний ариухан дурлал байсан.
Нэг л өглөө чи шал өөрийг хайж нүдний чинь харц тогтож ядаж байсныг
Нэг л өдөр үнсэлт чинь хүйтэн болж сэтгэл чинь өөр зүгт тэмүүлж байсныг
Нэг л орой үгс чинь намайг дааруулж нимгэн хөнжилд ганцаараа үлдсэнээ
Хэзээ ч би мартаж чадаагүй юмдаа...
Хүйт дааж намайг жиндүүлэх болсон чамайг хорих хүсэл даанч төрөөгүй
Хүнийх болж өөрийг минь хуурсан чамайг хүлээх зориг надад үлдээгүй
Дааруулж орхиод явсан шигээ дандаа жаргалтай байхыг би чамд хүссэн
Өөрийн минь тэврээс өндийж холдсон чамд дэндүү сайныг хүссэн
Гэвч өнөөдөр чи надаас уучлалыг гуйж гэмшлээ ч бүх зүйл оройтсон
Гэрэвшиж өөрийгөө бүү зэмлэ чи буруугүй
Гэхдээ уучлаарай өчигдөр минь би чамайг уучилж чадахгүй нь
Гэгэлзэж санасан өдрүүд минь өчигдөр л дууссан
Гэгээн тунгалаг итгэл минь өчигдөр л алдарсан
Хиргүй ариун хайр минь өчигдөр л өндөрлөсөн
Уучлаарай өчигдөр минь би чамайг уучилж чадахгүй нь
Ухаангүй дурласан хайр минь бүгд өчигдөрт үлдсэн...
2 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 54
Чи буцах гэж ирсэн шувуу байсан гэж үү?
2011 оны 11-р сарын 07 Нийтэлсэн Зоригт ГүндсамбаСэтгэлд минь үдлээд буцах алсын жигүүртэн байсныг
Амсхийж түр саатах нуур чинь би өөрөө байсныг
Алдуурмал cэтгэлийг чинь хүнийх байсныг
Анзаарч юунд мэдсэнгүй чамд даслаа даа.....
1 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 52
Охин нь таньдаа сөгдөн уучлал гуйя Ааваа
2011 оны 10-р сарын 13 Нийтэлсэн Зоригт Гүндсамба
Ааваа
Алдаж онохын тавиланг минь аргадаж үнсдэг Ааваа
Андуу эндүү гишгэхэд минь түшиж сургадаг Ааваа
Духыг минь үнэрлэн тайтгарал бэлэглэдэг Ааваа
Дэндүү алсаас охин нь таньдаа сөгдөн уучлал гуйя Ааваа
Энгүй сайхан сэтгэлийг чинь ээдүүлж зовоодог тэнэглэлийг минь
Энгэрээс чинь өөр нөмөргүй ч жаргалдаа ташуурдаг мунхаглалыг минь
Эцэг бурхан тэнгэр минь өршөө
Буруу зөрүүгийн дэнсэнд бүдрэхдээ түшдэг ганцхаан бахархал минь та
Буруулж бүхэн надаас холдлоо ч айхдаа тэвэрдэг ганцхаан гэрэл минь та
Санах л юм таныг сэрүүхэн намрын сэвшээ салхинд жиндэхдээ
Үгүйлэх л юм таныгаа нулимсаар минь наадах хорвоод гомдохдоо
Сарын газрын алсаас охин нь таньдаа сөгдөн уучлал гуйя Ааваа
0 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 71
Даанч чаддаггүйсэн...
2011 оны 10-р сарын 06 Нийтэлсэн Зоригт Гүндсамба0 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 97